У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний наймдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
2024 оны 2-р улиралд ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2020 оноос 2 дахин нэмэгдсэн байна. Гэвч иргэдийн худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс ердөө 39.5 хувиар нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2.5 сая, голч цалин 2 сая төгрөг гэсэн дүн мэдээ гарчээ.
Уул уурхайн олборлолтын салбарт ажиллаж ажиллагчдын цалин хамгийн өндөр буюу 5.1 сая төгрөг, харин байр орон сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.5 сая төгрөг байна.