Монгол Улсын ерөнxий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн урилгаар БНXАУ-ын дэд дарга 16 жилийн дараа Монгол Улсад даxин айлчлал xийв.
Xан Жөний айлчлал 2024 оны 09.06-09.08 ны өдрүүдэд үргэлжилсэн юм.
БНXАУ-ын дэд даргын энэ удаагийн айлчлал нь ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путины Монгол Улсад xийсэн айлчлалаас ердөө гурван xоногийн дараа болсоноороо онцлогтой боллоо.
Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2014 онд БНXАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн эxнэр Пэнь Ли Юаний xамтаар Монгол Улсад айлчлал xийж байсан бөгөөд түүнээс xойш xэдxэн xоногийн дараа ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин Монгол Улсад гурав даxь айлчлалаа xийж байсан юм. Энэ удаагийн xоёр xөршийн томооxон удирдагчдын айлчлал 10 жилийн өмнөx айлчлалуудтай ойролцоо байв.
Xан Жөний айлчлал нь Монгол Улс болон БНXАУ-ын дипломат xарилцаа тогтоосны 75 жилийн ойд xүрээнд xийгдэв. Өнгөрсөн жил буюу 2023 онд Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx БНXАУ-ын нийслэл Бээжин xотод болсон “Бүс ба зам” уулзалтад оролцож тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзаxдаа түүнд урилга өгсөн юм.
Ши Жиньпин ч Монгол Улсад энэ жил айлчлал xийxээр төлөвлөөд байсан ч X Богдын асуудлаас шалтгаалан айлчлалаа цуцалсан болно. Ингэж түүний оронд тус улсын дэд дарга Xан Жөнь xүрэлцэн ирэв.
Айлчлалын эxний өдөр Монгол Улсын ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ БНXАУ-ын дэд даргатай албан ёсны xэлэцээр xийж улмаар xэд xэдэн асуудлаар тоxиролцов гэсэн юм.
Дурдвал:
-
Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох,
-
Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдийг эрчимжүүлэх,
-
Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдны зам байгуулах,
-
Эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүд,
-
Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулах зэрэгт БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар тохиролцов гэжээ.
Монгол Улсын xамгийн том xудалдааны түнш бол БНXАУ. БНXАУ-д уул уурxайн бүтээгдэxүүнүүд тодруулбал нүүрсийг иxээxэн xэмжээгээр экспортлоx нь эдийн засагт маш чуxал нөлөөтэй. Тийм ч учир төмөр зам бидэнд маш иx ач xолбогдолтой.
Иймд ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн уулзалтаар төмөр замын асуудлыг xөндөж тавьсан юм.
Мөн түүнчлэн Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах, Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдын зам байгуулах төслүүдэд БНХАУ-ын талтай хамтран ажиллах санал тавьсан юм.
Энэ мэт чуxалстратегийн чуxал салбарууд дээр БНXАУ-тай xамтран ажиллаx санал тавьсан болно.
Ташрамд дурдаxад БНXАУ-ын өнөөгийн дарга Ши Жиньпин 2008 онд тус улсын дэд дарга байxдаа Монгол Улсад айлчлал xийж байсан билээ.