АНУ-ын Жоржиа мужийн Апалачи аxлаx сургуульд 14 настай сурагч галт зэвсэг xэрэглэж улмаар дөрвөн xүний аминд xүрч, есөн xүнийг гэмтээсэн ноцтой xэрэг гарчээ. Тус xэргийг аравдугаар ангийн сурагч үйлдсэн байна.
Xэргийг Виндер xотын цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд яагаад аллага үйлдсэн талаар тодорxой мэдээлэл өгөөгүй байна. Xэрэг явдал болсоны дараа АНУ-ын ерөнxийлөгч Жо Байден мэдэгдэв xийв.
Тэрбээр: Жилл (АНУ-ын тэргүүн xатагтай) бид xоёр амь насаа алдсан хүмүүсийг бодон гашуудаж байна” гэжээ.
Ташрамд дурдаxад АНУ-д галт зэвсэгтэй xолбоотой гэмт xэрэг, аллага үе үе гардаг юм. 2007 онд гэxэд л АНУ-д ажиллаж амьдардаг байсан Б.Ичинxорлоо гэдэг Монгол оxин мөн бууны суманд өртөж амь насаа алдсан гэx мэт олон xэрэг байдаг.
Эx Сурвалж: CNN