Хотын олон асуудлыг шийдвэрлэж чадах баг бүрдүүлж, НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүллээ
НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ Ардчилсан намын хувьд тодруулаад байна. Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сонгуульд багаа ахалж оролцох юм.
Тэрбээр багаа Нийслэлийн намын хороонд танилцуулж, 96 хувийн саналын дэмжлэгтэйгээр батлуулсан байна.
Т.Батцогт, “Манай намын нэр дэвшигчдийн дундаж наслалт 34. Бид иргэдийн дуу хоолой, салбар бүрийн мэргэжлийн төлөөлөл болон хотын засаглал, хотын асуудлууд дээр ажиллаж байсан туршлагатай улс төр, бизнесийн төлөөлөллүүдийг оролцуулан нэр дэвшигчдээ бүрдүүлсэн. Хот бол бүхэлдээ хүний амьдрах орчны асуудал байдаг, нөгөө талаас Монгол Улсын бизнесийн орчин, эдийн засгийн эргэлтийн төв. Тэгэхээр эдгээр асуудлуудыг төлөөлөн ажиллаж чадахуйц баг бүрдүүлэн нэр дэвшилтээ хийсэн гэж үзэж байна” хэмээжээ.