УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цаxим xуудсан дээрээ тендерийн xуулийг яаран баталж болоxгүй талаараа өөрийн цаxим xуудсандаа нийтэлсэн байна.
Тэрбээр: Ийм хуулийг яаран баталж болохгүй ээ. Одоогийн тендерийн хууль байгаагаараа супер, хэвээр нь хадгалъя гээгүй. Том төслүүдийг зогсооё ч гээгүй.
Шинэ 30 жил чинь аварга том авлига, хулгайн 30 жил болчих гээд байна аа. Тиймээс тусд нь оруулж ирж сайтар хэлэлцье ээ, сайжруулъя аа л гээд байгаа юм.
Хулгайн суурийг хуулиар бэлдэж өгчихөөд араас нь худлаа хашхирч жүжиглэхээ больё оо л гээд байгаа юм. Энэ хуулийн төслийг буцаах Б. Энхбаяр, Б. Жаргалан, Г. Тэмүүлэн, Дав. Цогтбаатар бид хэдийн санал дээр үдээс хойш, магадгүй бүр орой санал хураана.
Чуулганаа анзаарч байгаарай” гэжээ.