Эргэн дурсаxуй: Одоогоос 35 жилийн өмнө Берлиний xана нуран унав
Бид хуримтлал үүсгэмээр байна гэж ярьцгаадаг ч олон шалтаг, шаардлага хэлсээр хойш тавих нь олон. Тэгвэл шалтаг тоочихоосоо урьтаж багахан хэмжээний ч болтугай хуримтлал үүсгэх нь чухал талаар МУИС-ийн багш, эдийн засагч Б.Оюун зөвлөж байна. Түүний зөвлөгөөнөөс онцлох ишлэлүүдийг хүргэе.
Дэлгэрэнгүй видео зөвлөгөөг энд дарж үзнэ үү
- Санхүүгийн боловсролгүй хүн их зардал гаргаж бага ашиг олдог. Мөнгө байхгүй гээд юу ч хийж эхэлдэггүй нь гол алдаа. Санхүүгийн боловсрол гэдэг нь хувь хүн мөнгөө удирдах ухаан. Иргэд орлого олдог ч түүнийгээ байнга л голно. Үүнээс үүдэн мөнгө маань хэрэглээнд хүрэхгүй учраас хадгалах боломжгүй гэж тайлбарладаг. Мөн иргэдэд санхүүгийн боловсрол олгоход санхүүгийн байгууллагууд их үүрэг гүйцэтгэх учиртай. Өөрийнхөө амьдралд тулгарч буй асуудал, зорилгод нийцүүлэн, санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүний мэдээллийг судлаад, сонгон хэрэглэх чадварыг санхүүгийн боловсрол гээд байгаа юм.
- Хүмүүс мөнгө орж ирэхэд хэрэглээд, үлдсэнийг нь хадгална гэдэг. Энэ бол буруу. Харин тодорхой хэсгийг нь хадгалаад, үлдсэнийг нь зарцуулж сурах хэрэгтэй. Энэ бол хадгаламжийн томъёо.
- Эдийн засагт багцын онол гэж бий. Байгаа мөнгөө багцлах ёстой. Хэтэвч, данс, карт, хуримтлал гээд хувааж хийх хэрэгтэй. Хувааж хийхгүй байгаа бүх мөнгөө хугацаат хадгаламжинд хийснээр мөнгө хэрэгтэй үед хадгалсан мөнгөнөөсөө авахаас аргагүй болно. Тэгэхээр ашиг нь өндөр, эрсдэл нь бага байхаар тооцож мөнгөө хуваарилж хий гэсэн үг. Нөгөөтэйгүүр, банкуудад маш ашигтай олон бүтээгдэхүүн байдаг. Орлогоо хадгалж хэвших дөрвөн арга бий.
- Нэгдүгээрт, хүмүүс мөнгөнийхөө үүргийг сайн мэддэггүй. Хадгаламж, хуримтлал хоёр маань хоорондоо өөр. Манай улсын арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн хүү дэлхийд байхгүй өндөр. Энэ нь нэг талаараа маш том боломж.
- Хоёрдугаарт, хугацаатай хадгаламжийн сертификат. Бусад хугацаатай хадгаламжийн хүүгээсээ өндөр хүүтэй. Жишээлбэл, гурван сарын хугацаатай сертификат мөн энэ хугацаанд хийх хадгаламжаас илүү хүүтэй. Үүнийг онцолдог нь бас учиртай. Хуримтлал үүсгэж чадахгүй байгаа хүмүүс нэг удаад энэ сонголтыг хийснээр хадгаламжтай болох суурь тавигдах боломжтой юм. Учир нь тухайн мөнгө хувь хүнийх ч гэлээ сертификаттай хадгаламжаас хугацаа дуусахаас нааш мөнгөө авах ямар ч боломжгүй. Энэ нь хүнийг санхүүгийн сахилга баттай болгож байгаа нэг алхам. Хадгаламжийн сертификат аваад сурчихсан хүн хэдий хугацаанд ямар мөнгө хадгалж болох вэ гэсэн бодлого бодуулаад, шийдвэр гаргуулж байгаа хэрэг.
- Гуравдугаарт, зөвхөн хүүг нь зарлагадаж болдог хадгаламж. Өөрөөр хэлбэл, хугацаатай хадгаламжинд мөнгөө хийгээд, хүүг нь аваад байж болно. Мөнгөө банкинд хадгалуулаад, шаардлагатай үед мөнгө хэрэг болбол хадгалуулсан мөнгөө биш, хүүг нь авч болно.
- Дөрөвдүгээрт, зарлагадаж болдог, хугацаатай хадгаламж. Хүү нь хугацаатай хадгаламжаараа бодогдоно. Тодорхой мөнгөн дүнгээр банкинд мөнгөө хийнэ.
- Тогтмол орлого бүрийнхээ 5-20 хувийг хадгалж сурах хэрэгтэй. Харин нэмэгдэл орлогыг нь 50-60 хувийг нь хадгаламж руугаа нэмэрлэх хэрэгтэй.
- Хадгаламжийн алтан дүрэм нь аль болох эрт, мөн орлого орж ирсэн өдрөө шууд хадгалах байдаг.
- Хэмнэж хадгалах чухал. Ингэхдээ соёлын хэрэглээгээ хязгаарлаж огт болохгүй. Харин тамхинаас гарах зэргээр хэрэггүй зүйлсээ танах чухал.