ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Булган аймагт Стандарт, хэмжил зүйн салбарын Улсын зөвлөгөөн 8-р сарын 21-23-ны өдрүүдэд болж байна.
Зөвлөгөөнөөр СХЗ салбарын бодлого үйл ажиллагаа цаашид анхаарах болон хэрэгжүүлэх асуудал, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цахимжуулалт, байгууллагын стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх Хэмжил зүйн бодлого үйл ажиллагаа, баталгаажуулалтын ажил үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, лабораториудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны нэгдсэн бодлого төлөвлөлтийн асуудлыг түлхүү авч хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх юм.
Зөвлөгөөнд МУ-ын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газрын дарга, удирдлага болон 21 аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсэс, Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлагаа, лаборатори,Нийслэлийн лабораторийн удирдлага төлөөлөгчид нийт 260 гаруй албан хаагчид оролцож байна.
.