X.Xатанбаатарын шавь нар нийт 70 тэмцээнд оролцож 1495 медаль xүртжээ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд 2016 онд, Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Яармаг руу нүүлгэх шийдвэр гарсан. Үүний дагуу Засаг даргын Тамгын газар /2024.08.08/-д бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүсэн билээ.
“ШИНЭ ХАНГАРДИ” ОРДОН РУУ ШИЛЖИН НҮҮСЭН НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД:
- Нийслэлийн зам хөгжлийн газар
- Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар
- Нийслэлийн архивын газар
- Нийслэлийн аялал жуулчлалын газар
- Нийслэлийн боловсролын газар
- Нийслэлийн газар зохион байгуулалтын алба
- Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар
- Нийслэлийн дотоод аудитын газар
- Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар
- Нийслэлийн мал эмнэлгийн газар
- Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газар
- Нийслэлийн нийгмийн даатгалын газар
- Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар
- Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар
- Нийслэлийн орон сууцны бодлогын газар
- Нийслэлийн соёл урлагийн газар
- Нийслэлийн биеийн тамир, спортын газар
- Нийслэлийн статистикийн газар
- Нийслэлийн татварын газар
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар
- Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар
- Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар
- Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар
- Нийслэлийн нийтийн тээврийн газар
- Хот байгуулалт, хөгжлийн газар
- Хотын стандарт, хяналтын газар
- Захирагчийн Ажлын алба
Харин нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, Нийслэлийн онцгой байдлын газар хуучин Хангарди ордонд үлджээ.