Монголын анхны легионер тамирчин Г.Хосбаяр Зуны Олимпын наадмын сонирхогчдын боксын спортод болоод байгаа нөхцөл байдал дээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, “ОУОХ-нд тухайн улсын тамирчид, дасгалжуулагч нар хүсэлт гаргаж боёкот зарлаж, нэгдсэн байдлаар оролцохгүй гэдгээ мэдэгдэх хэрэгтэй.
Маш олон эмэгтэй тамирчин дасгалжуулагч, арын багийн эрх чөлөө,цаг хугацаа ,хөдөлмөр ,хүсэл зорилго , мөнгө санхүү үрэгдэж дууслаа.
Эл төрлийн хүмүүсийг гадуурхаж болохгүй харин ч энэ олимп ийм төрлийн хүмүүсийг олон нийтэд илүү муухай харагдууллаа.
Харин (тусдаа төрөл гаргаж болох) бусад тамирчдийн эрх чөлөөг хүндэтгэх хэрэгтэй.
Эр даавар буюу байгалын гормонийг (тестостерон ) ямар ч зүйл орлож нөхөж чадахгүй.
Энэ бол байгалаасаа хүчтэй чадалтай төрөх давуу эр даавар юм” гэв.