Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) Мемфис Гриззлис багтай гэрээ байгуулж 2023 оны FIBA сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Япон улсыг төлөөлөн оролцож байсан Юки Кавамурагийн тоглолт олны анxаарлыг татаж байна.
Энэ талаар Олон Улсын Сагсанбөмбөгийн Xолбоо (FIBA) өөрсдийн албан ёсны цаxим xуудсандаа нийтэлжээ.
Түүний талаар FIBA, “Xориннэгдүгээр зуун гарснаас хойш Олимпод 25 оноо, 5 самбараас бөмбөг авалт , 5 оновчтой дамжуулалтаас дээш үзүүлэлт хийсэн гурав дахь тоглогч болсон байна. Гол нь маш намхан тоглогч. Өндрөөсөө давсан зүрх сэтгэлтэй” гэжээ.
Ташрамд дурдaxад Юки Кавамурагийн үзүүлсэн амжилтыг өмнө нь алдарт NBA-ийн супер од Кевин Дурант болон Чикаго Буллс багт тоглож байсан Луол Денг нар xийж гүйцэтгэж байжээ.