Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Нэгэн цаг үед олимпын наадмын медалийг эх орондоо авчирч байсан МУГТ Д.Мөнхбаярын амжилт, ялалтыг бид яахан мартах билээ.
Тэгвэл Парисын олимпын энэ наадамд Энэтхэгийн буудлагын багийн дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр ажиллаж байгаа юм.
Тэрбээр бүтэн баг удирдаж оролцсон анхны олимпдоо тухайн улсынх нь түүхэн амжилтыг гаргалаа.
Тодруулбал, Энэтхэгийн тамирчин Ману Бэкер хийн гар бууны 10 метрийн дасгалд өнөөдөр хүрэл медаль хүртсэн нь Энэтхэг улсаас эмэгтэй тамирчин буудлага спортын төрлөөр олимпод медаль хүртсэн анхны тохиолдол болж байна.
Мөн Энэтхэгийн баг тамирчдын энэ олимпын анхны медалийг авчээ.