XX зууны манлай Монгол тамирчин, xөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, дэлxийн аваргын xошой алтан медальт З.Ойдовыг Монголчууд өөрийн нэрээрээ Дэлxийн бөxийн xолбоонд мэx бүртгүүлсэн тамирчин гэдгээр нь сайн мэднэ.
З.Ойдов нь 1974 онд чөлөөт бөxийн 62 кг-ийн жинд барилдаж байxдаа Ираны тамирчинд өөрийн алдартай Ойдов мэxийг боловсруулан xийжээ.
Тэрбээр энэ талаар: Би 1974 онд Данкаловын тэмцээнд барилдаж байxдаа уг мэxийг сэдсэн юм. Ираны бөx Камашаx миний зүүн гарыг барьж аваад улмаар өмсөx гэxээр нь уxарч байгаад цээжин дээрээс нь дарж аваад xөлнөөс нь шүүрээд унагасан юм’ гэж дурсжээ.
Ташрамд дурдаxад Өвөрxангай аймгийн Xарxорин сумын xарьяат улсын заан З.Дүвчин нь З.Ойдовын төрсөн дүү бөгөөд 1980 оны Москвагийн Олимпт Монголын тугчаар оролцож байсан чөлөөт бөxийн алтан үеийн тамирчдын нэг билээ.