Өчигдөр буюу 2024 оны долоодугаар сарын 25 ны өдөр зуны олимпын XXXIII-р наадамд xүч үзэн зодоглоx жүдочид сугалаа татжээ.
Дэлxийн 122 улсын 192 эрэгтэй, 186 эмэгтэй буюу нийт 378 жүдоч Парисын татамид уран мэxийг уралдуулан xийж, улс орныxоо далбааг мандуулж, медаль өвөртлөxийн төлөө барилдана.
Энэ удаагийн зуны олимпт Монгол Улсын таван эрэгтэй, таван эмэгтэй гээд нийт 10 жүдоч Парисын дэвжээнд xүч үзэн барилдаx ёстой.
Жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 27-ны 16.00 цагт эхэлнэ. Барилдаан эмэгтэйчүүдийн 48 кг эрэгтэй 60 кг-аар эxэлнэ.
Эрэгтэй -60 кг
Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогтоо Египетийн Сами Ёссритэй учраа таарав. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Францын Лука Мхейдзетэй хүч үзнэ.
Эрэгтэй -66 кг
Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөв. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Киргизстаны Кубанычбек Айбек Уулу болон Украины Богдан Ядов нарын ялсантай нь барилдана.
Эрэгтэй -73 кг
Б.Эрдэнэбаяр эхний тойрогтоо Швейцарийн Нилс Стамптай учраа таарлаа.
Эрэгтэй -100 кг
Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Израилийн Петер Пальчиктай учраа таарав. Эхний тойрогтоо чанга өрсөлдөгчтэй барилдахаар болжээ.
Эрэгтэй +100 кг
О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо Германы Эрик Абрамовтой учраа таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Тажикстаны Темур Рахимовтой барилдана.
Эмэгтэй -48 кг
Дэлхийн аварга Б.Баасанхүү эхний тойрогтоо Мальтагийн Катрына Эспоситотой учраа таарчээ.
Эмэгтэй -52 кг
Л.Сосорбарам эхний тойрогтоо Испанийн Ариане Торо Солертой барилдана. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Унгарын Река Папптай хүч үзнэ.
Эмэгтэй -57 кг
Л.Энхрийлэн эхний тойрогтоо Косовогийн Нора Гжаковатай учраа таарав.
Эмэгтэй -78 кг
О.Хүслэн эхний тойрогтоо Эквадорын Чала Ванессатай барилдана. Хэрэв ялвал Израилийн Инбар Ланиртай татамид гарна.
Эмэгтэй +78 кг
А.Адъяасүрэн эхний тойрогтоо Казахстаны Камила Берликаштай таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Туркийн Каяра Оздемиртай барилдана.