Монгол Улсын Батлан xамгаалаxын сайд С.Бямбацогт өнөөдөр БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжюанийг xүлээн авч уулзлаа.
Энэ жил 2024 онд Монгол Улс БНXАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Түүхэн энэ хугацаанд манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны бүх салбарт харилцан ойлголцож, тогтвортой жигд хөгжиж байгаа.
Тэр дундаа өнгөрсөн хугацаанд зам тээврийн салбарт энэхүү хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хөгжиж байгаа нь хөршүүдийн найрсаг бодлого хэрэгжиж буйн илрэл гэдгийг Элчин сайд Шэнь Миньжюань онцлон тэмдэглэж байсан юм.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон дипломат харилцааны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэх болсондоо талархалтай байгаагаа илэрхийллээ.