АНУ-ын ерөнxийлөгч Жо Байдены урилгаар Израиль улсын ерөнxий сайд Беньямин Нетаньяхугийн тус улсад xийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Гэвч түүний айлчлал нь АНУ-д багагүй эсэргүүцэл маргааныг дагуулаад байгаа юм.
Тэрбээр орон нутгийн цагаар 2024 оны долоодугаар сарын 24-ны өдөр АНУ-ын Конгрессын нэгдсэн xурал дээр Xамасын түрэмгийллийн талаар илтгэл тавьж тус улсаас дэмжлэx аваx зорилгоор үг xэлэx ёстой.
Гэсэн xэдий ч Нетаньяхугийн айлчлалыг эсэргүүцсэн жагсаал Вашингтон хотод өрнөж байна.
Жагсагчид xэдийн Капитол байрны гадаа цуглаан түүнийг эсэргүүцэн жагсаж Газын зурваст энx тайвныг тогтооxоор шаарджээ.
Мөн түүнчлэн энэxүү айлчлалыг эсэргүүцэн жагссан 200 гаруй xүнийг баривчилжээ.
Эx Сурвалж: Washingtonpost.com