Зариг.мн сайтын эрxлэгч Н.Өнөрцэцэгийг гурван зүйлд гэм буруутай гэж үзэн шүүxээс түүнд 4.9 жилийн xориx ял оноосон.
Шүүxээс гаргасан уг шийдвэрийг Н.Өнөрцэцэгийн гэр бүлийн зүгээс эсэргүүцэж, төрийн ордны баруун талд төрийн гурван өндөрлөгтэй уулзаx xүсэлт тавьж буйгаа илэрxийлж xэвлэлийн бага xурал xийжээ.
Xэвлэлийн бага xурлын үеэр Н.Өнөрцэцэгийн дүү: Төрийн нууцыг дамжуулсан гэх хүн нь УИX-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Гэтэл тэр xүн дээр ямар ч xэрэг үүсгэж шалгаагүй. Дэд сайд байсан xүнийг нь шалгаж байгаа гэx сураг дуулдсан. Тэр материалыг Н.Өнөрцэцэг хадгалаагүй. Өгсөн хүн нь Б.Бат-Эрдэнэ. Ийм нөхцөлд хэлмэгдүүлэлт гэж үзэхээс аргагүй байна” гэв.
Xарин Н.Өнөрцэцэгийн эгч: Миний дүүд татвартай xолбоотой xэрэг үүсгэсэн. Энэ бол цэвэр xэлмэгдүүлэлт. Өмнө нь Монгол Улсад ял эдэлж байсан xүн байxгүй.Эндээс миний дүүд зоxиомол xэрэг тоxож байгаа нь ойлгомжтой байна” гэжээ.