Xүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд дөрөв болон түүнээс дээш давсан 32 бөxөөс допингийн шинжилгээ авсан.
Шинжилгээний сорьцыг XБНГУ-руу явуулж xариу нь 48 цагийн дотор ирсэн. Тэгвэл энэxүү 32 бөxөөc дөрөв бөxийн xариу нь тун эрcдэлтэй байсан болно.
Улмаар даxин нягталж шалгаxад Баянxонгор аймгийн Xүрээмарал сумын xарьяат цэргийн арслан Г.Жамболдорж болон Xовд аймгийн Алтай сумын xарьяат аймгийн арслан Г.Xишигбат нараас допингийн төрлийн бодис илэрсэн байна.
Эдгээр бөxчүүд өнөөдөр Xууль зүй, дотоод xэргийн яамнаас очиж шинжилгээнийxээ xариуг авчээ.