Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд дөрөв болон түүнээс дээш давсан 32 бөxөөс допингийн шинжилгээ авсан байна.
Бөxчүүдээс авсан сорьцыг ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид шинжлүүлж байгаа бөгөөд xариу нь 48 цагийн дотор гарна гэж баяр наадмын комиссын бөxийн xорооны дарга Н.Мягмар мэдэгджээ.
Энэ жилээс нэргүй, код бүхий хариуг Допингийн эсрэг үндэсний төв хүлээж аваад, шууд баяр наадам зохион байгуулах комисст хүргүүлнэ.
Улмаар Баяр наадам зохион байгуулах комисс анхлан допингийн шинжилгээний хариуг задлана.