У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Цахим орчинд нэр бүхий хаягаас энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр “Хүүхдээ ингээд ганцаар цоожлоод явчихдаг юм байх даа.. ” гэсэн видео мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд 3 настай хүүхэд 4 давхрын цонхоор унах гэж байхад ОБГ-ын аврагчид хүүхдийг аварсан юм.
Тэгвэл Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургаадугаар сарын 26-ны өдөр “Орон сууцны цонхоор бага насны хүүхэд унах гэж байна” гэх дуудлага мэдээлэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн Х-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрхийг зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.