Улсын Их Хурлын сонгуулийн дүн гарсан цагаас хойш улс төрийн томоохон өөрчлөлт, нүүдэл хийгдсээр байна. Эрх барьж буй Монгол Ардын Намын дэргэдэх Залуучуудын Холбооны дараагийн Ерөнхийлөгчийн сорилго албан ёсоор эхлэсэн байна. Намынхан залуучууд ч энэ мэдээг ихээр сонирхож байгаа нь лавтай.
Одоогийн ерөнхийлөгчөөр Н.Учрал бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дууссан, мөн ЗГХЭГ-ийн даргаар томилогдож байгаатай холбогдуулан дараагийн хүмүүсийн сунгаа эхлэсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр намынхан залуучууд бүгд таних дараах хүмүүс өрсөлдөж байна.
1. М.Ганхүлэг /Ерөнхий сайдын хүн гэдгээр нь мэднэ. Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ийн дарга байхад нь зөвлөхийг нь хийж байсан. МАН-ын Улс төр бодлогын газрын дарга, МАН-ын дэргэдэх оюутны холбооны ерөнхийлөгч, шинээр сонгогдсон УИХ-ийн гишүүн/, түүний хувь намын шат шатны байгууллагад ажиллаж өнөөдөр Парламентад байгаа цөөхөн
2. Ү.Амарбат /Хуульч, Монгол Ардын Намын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. МАН-ын экс ЕНБД Д.Амарбаясгалангийн хүн. ЗГХЭГ-ын дарга байхад нь зөвлөхийг хийж байсан/
3. Б.Пүрэвдавга /Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын дарга, SDY-ийнхаа дэд ерөнхийлөгч, өмнө нь генсекээр нь ажиллаж байсан./
Нэр дэвшигч М.Ганхүлэг: Нэр дэвшигчдээс хамгийн магадлалтай хүн нь шинэхэн гишүүн М.Ганхүлэг. Учир нь тэрээр намын бүх шатны байгууллагад ажиллаж үзсэн, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж туршлага суусан. Өдгөө Улсын Их Хурлын гишүүн. Эрх барьж байгаа гэдэг утгаараа намын дэргэдэх залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр үе үеийн залуу Улсын Их Хурлын гишүүд сонгогдож байгаа тул түүнийг гэх хүмүүс олон бий.
Нэр дэвшигч Б.Пүрэвдавга: Ерөнхийлөгчийн хүн гэдгээр нь олон хүн мэднэ. Түүний хувьд их сургуулиа төгсөөд МАН-д ажиллаж байсан бөгөөд өнөөдөр Монгол Ардын Намын газрын дарга, Учрал сайдын үед генсек нь байсан. Хамгийн сайн мэдэж байгаа эх сурвалж бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг сойж байгаа гэдэг мэдээлэл бий.
Нэр дэвшигч Ү.Амарбат: Хуульч, өмгөөлөгч гэдгээр нь олон нийт мэддэг. Хөгжлийн банкны хэрэг дээр гал үүрсэн залуучуудын нэг гэж олон нийт үздэг. Шинэхэн Улсын Их Хурлын дарга хүн. Учир нь түүнийг МАН-ын хэлтсийн дарга байхад нь ЗГХЭГ-ын дарга байхдаа Д.Амарбаясгалан дуудаж өөрийнхөө ахлах зөвлөх болгосон. Д.Амарбаясгалангийн мөн итгэлт хүн.
Эдгээр залуучуудын нэг нь тун удахгүй
СДМЗХ-ын ерөнхийлөгч болох нь тодорхой боллоо.