У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу Долдугаар сарын 4-нд түүхийн хичээлийн шалгалтаар орон даяар эхлэх гэж байна.Элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулж Улаанбаатар хотод 21 байршилд шалгалт зохион байгуулах байрыг бэлдсэн байна.Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид хувиарын дагуу шалгалтын байранд очихдоо дараах бичиг баримтыг бэлдсэн байна үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /жолооны үнэмлэх, гадаад паспорт байж болно/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
- Суудлын хуваарь (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна)
- Бүртгэлийн хуудас (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажуулна)-ыг заавал авчрах ёстой юм.
Дараах сургуулиуд дээр Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулна.