Тэтгэвэртээ гарсан Израилийн армийн генерал Итжак Брик Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд Йоав Галлант, Жанжин штабын дарга Херзи Халеви нар Израйлыг бүс нутгийн хэмжээний дайнд түлхэн оруулж, тус улсыг сүйрэлд хөтлөж байна хэмээн буруу шаажээ.
Тэрээр Израилийн “Маарив” сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ “Улс орны удирдлагууд галзууралын байдалд орсон. Хезболлагийн эсрэг хийх агаар, газар, далайн байлдааны ажиллагаа нь Израйлын ард түмний хувь заяаг эрсдэлд оруулна. Эгзэгтэй цаг үед чухал шийдвэр гаргах эрх мэдэл эргэн тойрондоо болж буй үйл явдалд хариуцлага хүлээх чадваргүй гурван хүний гарт байна ” гэж бичжээ. Мөн тэрээр үргэлжлүүлэн улс, армийнхаа одоогийн удирдагч нарыг улаан гэрлээр нэвтэрч ноцтой осол гаргасан жолоочтой зүйрлэж тэдний жолоодох эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй хэмээсэн байна.
Итжак Брик нь Израйл болон Арабын ертөнцийн орнуудтай хийсэн хэд хэдэн дайнд тулалдаж байсан. Үргэлжилж буй Хамас бүлэглэлийн эсрэг дайныг эхэлсэн цагаас нь шүүмжилж ирсэн бөгөөд олон удаа оновчтой, зөв таамаглал дэвшүүлснээс “Хилэнгийн зөнч ” гэгдэх болжээ.
эх сурвалж: Al Jazeera.