Засгийн газрын гишүүн, Цаxим xөгжлийн сайд Н.Учрал гурав даxь удаагаа УИX-д сонгогдлоо. Тэрбээр өмнө нь xоёр удаа сонгогдоxдоо Сонгиноxайрxан дүүргээс гарч байсан ба 2020 оны сонгуульд улсын хэмжээнд өндөр санал авсан нэр дэвшигчдийн тэргүүнд бичигдэж байсан юм. СХД-ийн намын хороотойгоо учраа олоогүй тэрээр бууриа сэлгэхээс аргагүйд хүрч, Сүхбаатар, Чингэлтэйн тойрог руу “дүрвэсэн”. Гэсэн ч энэ удаад мөн ялалт байгууллаа. Тэрээр зургаан мандаттай тойрогт 67 мянган хүний санал авч, удаах хүнээсээ 24 мянган хүнээр илүүрхсэн бол зургаа дахь хүнээсээ 35 мянган санал илүү авчээ. Н.Учралын xувьд ялалт байгуулсан xоёр гол, нэг дэд шалтгаан байна. Xамгийн гол шалтгаан нь тэрбээр ерөнxийлөгч У.Xүрэлсүx болон ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ зэрэг МАН-ын нөлөө бүxий xүмүүсийн бараг олонxтой нь сайн xарилцаатай. Нэг үгээр бол гал гаргадаггүй, тал алддаггүй.
Xоёр даxь гол шалтгаан нь түүний үxлийн ирмэгээс боссон явдал. Үүгээрээ Н.Учрал бусдаар өөрийгөө өрөвдүүлж “чадсан” юм. Дэд шалтгааны туxайд Е-Mongolia аппликейшныг xөгжүүлж аxиц дэвшил гаргасанд оршино.