Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Хан-Уул дүүргийн 12-р хороо 1-11-р хэсгийн хорооны санал аваx байранд саналаа өгчээ.
Тэрбээр: “Иргэд идэвхтэй саналаа өгч байна. Бие биенийхээ сонголтод хүндэтгэлтэй хандаж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль байж болох дээд хэмжээнд муухай явагдлаа. Өрсөлдөгч талын саналаар хуулийн байгууллага ажиллалаа. Тэнцвэргүй сонгууль боллоо. Хуулийн байгууллагад итгэхэд бэрх байна. Энэ сонгуулийн үеэр есөн хүн нас барлаа. Өмнөх сонгуулиудад ийм зүйл тохиож байгаагүй.
Иргэд өөрчлөлтийг авч ирэх өдөр гэж найдаж байгаа. Сонгуулийн өдөр хамаагүй зүйл ярьж болохгүй байх. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэрхэн бөглөх заавар мэдээллийг сайн өгөөгүй байна гэж харлаа. Саналаа дутуу болон илүү бөглөх асуудал гарч байна. Залуучууд завгүй байгаа ч саналаа идэвхтэй өгөөрэй.
Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага тул үүргээ ухамсарлаж саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна” гэжээ.