Монгол Улсын төрийн тэргүүн, ерөнxийлөгч У.Xүрэлсүx 11:00 цагт саналаа өглөө.
Тэрбээр гэргийн xамт ЕБС-ын 48-р сургуулийн санал аваx байранд саналаа өгсөн юм.
Ерөнxийлөгч У.Xүрэлсүx ард иргэддээ xандаж:
Ард иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэе. 1992 оноос хойш ес дэх удаагийн сонгуулиа хийж байна. Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой ч давхцаж буй. 100 жилийн өмнө бид хамжлагат ёсыг халж байсан.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль 126 гишүүн сонгох онцлогтой. Холимог тогтолцоог хэрэгжүүлж буй.
Бүсчилсэн хөгжлийн бодлогоор, бүс бүсэд нэр дэвшсэн нь манай улсын хөгжилд их тустай. Мөн хамгийн олон бие даагч нэр дэвшиж, хамгийн олон нам эвсэл оролцож буй онцлог бий.
Төрт улсаа төвхнүүлэх энэ үйл ажиллагаанд иргэн бүр оролцох хэрэгтэй. Үүнээс хойш сууж болохгүй, эрх үүргээ биелүүлэх ёстой. Төрийн эрх мэдэл ард түмний гарт. Иймээс ард түмэн сонгох эрхээ эдлэхийг уриалъя.
Төр түвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай” гэлээ.