2024 оны УИХ-ын сонгуулийн 12-р тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа Эрүүл мэндийн сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Клиникийн профессор, Төрийн соёрхолт Тогтмолын Мөнхсайханы талаар сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд яагаад дэмжиж байгааг хүргэж байна.
Өрөг.мн сайтын үүсгэн байгуулагч Б.Болорчимэг
“Эрүүл байхын тулд салбараа мэддэг Т.Мөнхсайханг дэмжиж байна”
Монголчуудын өвчлөлийн тоон үзүүлэлтүүд сүүлийн үед маш өндөр байгаа. 2023 онд л гэхэд 7200 хүн хавдраар өвдөж, 60 хувь нь нас барсан аймшигтай статистик гарсан. Хүн амд ноогдох хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Хавдраар өвчлөх нь бараг цаг хугацааны асуудал боллоо. Нэн түрүүнд эрүүл байх нь маш чухал болчхоод байгаа энэ цаг үед бид эрүүл мэндийн салбараас заавал нэг төлөөлөл сонгож парламентад бодлого боловсруулахад ажиллах шаардлагатай. Энэ ч утгаараа би сэтгүүлчийн хувд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа Т.Мөнхсайханыг дэмжиж байна.
- Түүний хувьд салбартаа резидэнт эмчээс нь эхлээд сайд хүртэл өсөж ажилласан болохоор салбараа сайн мэддэг. Сайдаар ажиллах зургаан сарын хугацаандаа ч бодлогын түвшинд үр дүнтэй ажиллаж, хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, төвлөрөл сааруулах бодлого зэрэг одоог хүртэл үр дүнтэй хэрэгжиж байгаа эрхзүйн шинэчлэл хийсэн.
- Өвдсөнийх нь дараа өвчинтэй тэмцэх бус өвдөхгүй байх боломжийг бүрдүүлж том зургаар нь тогтолцоог нь өөрчилж ажиллана гэж ярьж байгааг нь дэмжиж байна.
- Зургаан настай 15 мянган хүүхдүүдийг зүрхний оношилгоонд хамруулж, 1800 хүүхдийг эмчийн байнгын хяналтад авч, 74 хүүхдэд яаралтай мэс засал хийж эрүүл зүрхтэй болгосон.
Mining.mn сайтын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Пүрэв:
Сэтгүүлч мэргэжлийн онцлог нь сайд, дарга, гишүүд, төрийн албан хаагчдыг ажиглаж байдаг. Энэ хүн мэргэжлийн ажиллаж чадаж байна уу, худлаа попорч байна уу гэдгийг ялгаж таньдаг. Миний хувьд Т.Мөнхсайхан эмчтэй сүүлд ГССҮТ дээр ажиллаж байхад нь танилцаж байсан. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа ч, сонгуулийн сурталчилгааны завгүй өдрүүддээ ч хагалгаагаа хийсээр явж байсан. Сонгуулийн сурталчилгааны хоногт ганц нэг хүнтэй уулзахаа боддоггүй юм уу гэсэн чинь “Өвчтөнүүддээ амлачихсан. Хагалгааг нь хийж өгөх ёстой” гэж ярьж байгаагаас нь энэ хүн бол ясны эмч юм байна. Эмч хүн тангараг өргөдөг. Өвчтөнүүд нь тэнд нь хүлээж байгаа бол заавал очих ёстой гэсэн хандлагаар хандаж байгаа нь маш хүндэтгэлтэй санагдсан. “Дэлхий нийтэд, хүн төрөлхтөнд эрүүл мэндийн салбар хамгийн чухалд тооцогдох салбар болчхоод байдаг. Монголд энэ нь эсрэгээрээ болчхоод байгаа учраас би Т.Мөнхсайхан эмчийг салбараасаа УИХ-д гараасай гэж бодож байна. Яагаад гэвэл эрүүл мэндийн сайдаар зургаахан сар ажиллахдаа сүүлийн 30 жил хийгдээгүй хуулийн шинэчлэлийг хийж амжсан байгаа юм.
“Дандаа өвдсөнийхөө дараа эмнэлэг дээр очиж очерлдог, ачаалал ихтэй учраас стресс авдаг, мөнгөө үрдэг энэ тогтолцоог өвдөхийнх нь өмнө болгож өөрчлөх ийм зорилготой яваа хүн гэж Т.Мөнхсайхан харагддаг.”
Isee.mn сайтын ерөнхий редактор, сэтгүүлч Т.Хулантахь:
Үйл явдлын халуун цэгт буцалж явдаг сэтгүүлчийн хувьд сүүлийн арав гаруй жил эрүүл мэндийн салбарт улс төрийн томилгоо хийгдэж, мэргэжлийн бус сайд томилж ирсэн байдаг. Бусад улс төрийн томилгоо, мэргэжлийн бус сайдуудтайгаа харьцуулахад энэ салбарынхаа асуудлыг, хүндрэлийг олж хараад шийдлийг хийж эхэлж байсан, засаж эхэлж байсан гэж би хардаг, дүгнэдэг.
“ГССҮТ болон УНТЭ-ийн захирлаар ажиллаж байхдаа, энэ байгууллагуудыг удирдаж байхдаа ажиллах орчин нөхцөлийн хувьд, цаашлаад үйлчилгээний хувьд сайн менежмент оруулж чадсан сайн менежер гэж дүгнэдэг.”
Нас баралтын гол шалтгаан болж байгаа зүрх судасны өвчлөл байна. Ачаалал авахаараа, сагс тоглож байгаад нас барчихлаа, унтаад сэрсэнгүй гэдэг харамсалтай тохиолдол сүүлийн үед их гарч байна. Энийг бол бага наснаас нь оношилж болох юм байна. 15 мянган зургаан настны зүрхийг оношлоод тодорхой эмчийн хяналтад байх ёстой хүүхдийг эмчийн хяналтад оруулсан байна. 30 гаруй хүүхдийг яаралтай мэс засалд оруулж аварч байгаа юм. Энэ хөтөлбөрийн олон чанаруудаас ганцхан жишээг дурдахад л ийм байна.
C1 телевизийн сэтгүүлч Тэгшжаргал:
- Тогтмолын Мөнхсайхан нь сайн эмчээс гадна маш сайн менежер. Тэр ГССҮТ, УНТЭ зэрэг газруудад даргаар ажиллахдаа тус эмнэлгүүдийн үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийсэн.
- Тэр бол Монгол улсад үндэсний хэмжээнд аюул заналхийлэл учруулж, айл бүрд нулимс дагуулж буй архины эсрэг тэмцэгч. Тийм ч учраас Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах хугацаандаа Архины эсрэг хуулийн төсөлд идэвхийлэн ажиллаж, архины хатуулгийг бууруулах олон жил яригдсан ч хийгдээгүй байсан ажлыг эхлүүлж, одоо жил бүр архины хатуулаг 2 хувиар буурч эхэлсэн.
- Тогтмолын Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар удааж ажиллах ёстой байсан гэж би хувь хүнийхээ хувьд харамсдаг, тухайн үед сайдаас буухад нь энэ талаар бас сошиэл орчинд өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаж байсан. Эрүүл мэндийн салбарт санхүүгийн шуналгүй, салбараа мэддэг, менежментийг зоригтой хийж чаддаг хүн хэрэгтэй. Тийм болохоор түүнийг эрүүл мэндийн салбарын хоцрогдлыг арилгахад хууль эрхзүйн реформ хийгээсэй гэж бодож энэ удаагийн УИХ-ын сонгуульд дэмжиж байна.