Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
ЯАРМАГИЙНХАН ИРЭХ НАМАР ГЭХЭД ЗЭВТЭЙ БИШ ЦЭВЭР УС ХЭРЭГЛЭДЭГ БОЛНО
Чанаргүй шугам хоолойноос үүдэж Хан-Уул дүүргийн Яармаг орчмын оршин суугчид зэвтэй ус хэрэглээд дөрвөн жил болжээ.
Зэвтэй уснаас болж эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирч байгаа талаар оршин суугчид их ярьдаг. Харин Яармаг орчмын айл өрхүүдийг зэвтэй усаар хангаж байгаа гол шугам хоолойг солих ажлын тендерт УСУГ шалгарч, энэ оны нийслэлийн төсөвт 6 тэрбум төгрөгийг НИТХ-ын хуралдаан дээр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан удаа дараа тавьж байж, шугам солих ажил өчигдөр /2024.06.17/ эхэллээ
Тэгвэл энэ зундаа багтааж Яармаг орчмын стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолойг шинээр солих ажлыг УСУГ хариуцан хийж байна. Ирэх аравдугаар сарын 1 буюу халаалт тавигдахаас өмнө энэ цэвэр усны шугамыг угсарч дуусна гэсэн төлөвлөгөөтэйгээр 500 м шугамаа авчирч буулгажээ.