Н.Номтойбаяр: Хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг барууны мэргэжилтнүүдтэй хамтарч шийднэ
УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт “Үндэсний Эсвэл”-ээс Эдийн засагч, дипломатч Хосбаярын Амарсайхан, Хавдрын үндэсний зөвлөл НҮТББ-ыг үүсгэн байгуулагч, хүний их эмч Батмөнхийн Цэцэгсайхан нар нэр дэвшиж байгаа билээ.
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн болон Эвслээс нэр дэвшигчид Хан-Уул дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтын эхэнд “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Улс төрд их цэвэрлэгээ хэрэгтэй. Улс төр дэндүү заваан байна. Энэ бохирдсон улс төртэй би тэмцэнэ. Харин “Нэг улс төрч мянган мэргэжилтэн” бодлогын төлөөлөл бүхий нэр дэвшигчид маань нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлыг чаддаг, мэддэгээрээ атгаж аваад шийдэх арга замыг нь тодорхойлоод ажиллана. Энэ ч утгаараа Гадаад харилцаа, эдийн засаг болон Эрүүл мэндийн салбарын төлөөллүүд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байна” гэлээ. Мөн тэрээр “Хотын асуудалд бид онцгой анхаарч байгаа. Монголчууд бид хотын хөгжил, бодлого төлөвлөлт, инженерчлэлийг хийх хангалттай боловсон хүчингүй. Хот төлөвлөлтийн бодлого боловсруулахад зайлшгүй шаардлагатай мэргэшсэн хүмүүстэй маш их уулзсан. Цөөн хэдэн мэргэшсэн залуус байна. Гэхдээ томоохон бодлого тодорхойлоход мэргэшсэн боловсон хүчин үнэхээр дутмаг. Тиймээс шийдэх арга замыг барууны мэргэжилтнүүд гэж харсан. Тэр үүднээсээ “Үндэсний Эвсэл” байгуулагдсан дариуд миний бие ХБНГУ-д очиж Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Drees & Sommer” компанитай уулзсан. Тус компани нь дэлхийн 59 оронтой хамтран ажилладаг, хот төлөвлөлт дээр мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгдөг, мэргэжлийн хүмүүсээ явуулж, ажиллуулдаг. Дэлхийн хэмжээнд 5800 мэргэшсэн инженер, боловсон хүчинтэй. Бид тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг чаддаг мэддэгтэй нь хамтарч хийнэ” гээд ярианыхаа төгсгөлд “Үнэн удаан ч гэсэн ялдгийг Хан-Уулчуудтайгаа хамт харлаа. 2020 онд надад итгэж байсанд туйлын их талархаж явдаг” гэсэн юм.
УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт “Үндэсний Эсвэл”-ээс Эдийн засагч, дипломатч Хосбаярын Амарсайхан, Хавдрын үндэсний зөвлөл НҮТББ-ыг үүсгэн байгуулагч, хүний их эмч Батмөнхийн Цэцэгсайхан нар нэр дэвшиж байгаа билээ.