У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр зорьж буй
бодлогын арга хэмжээг дараах 5 бүлэгт байна. Үүнд:
1. Хүчирхэг эдийн засаг – Бүтээх эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засагт хувийн
хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн оролцоог бууруулна.
2. Хүндээ зориулсан хөрөнгө оруулалт – Боловсрол, эрүүл мэнд , тэтгэврийн реформ
хийнэ.
3. Хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, авилгагүй төр – Эрх зүйт төрийг
төлөвшүүлж, ард түмний хүсэл зоригийг шингээсэн хуульт ёс засагладаг болгоно.
4. Байгальд ойр хөгжил – Унаган байгаль, орчин үеийн дэвшлийг хослуулсан хөгжлийн
монгол загварыг дэлхийд танилцуулна.
5. Батлан хамгаалах, гадаад харилцаа, гадаадад суугаа Монголчуудад чиглэсэн
бодлого – Гадаадад суугаа монголчуудын сонгох эрхийг баталгаажуулж, тэдэнд
төрийн үйлчилгээ авах боломжийг нээнэ.
Монгол Улсын Засгийн газраас шинээр тодорхойлсон долоон бүс тус бүрийн газар зүйн
байршил, байгалийн онцлог, эдийн засгийн давуу талд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн
цогц бодлого хэрэгжүүлнэ