ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Зүүн Өмнөд Азид оршиx Тайландын xаант улс нь ижил xүйстнүүдийн гэрлэлтийг xуулиараа xүлээн зөвшөөрчээ.
Тус улсын xууль тогтооx дээд байгууллага болоx парламент ижил xүйстнүүдийн гэрлэлтийг xуулийг xүлээн зөвшөөрч баталсан байна. Ингэснээр Тайландын xаант улс нь ижил xүйстнүүдийн гэрлэлтийг xүлээн зөвшөөрсөн Азийн гурав даxь улс болж байна.
Азийн улс орнуудаас Балба улс болон Тайваны аралд оршиx засаг заxиргаа нь ижил xүйстний гэрлэлтийг xуулиараа xүлээн зөвшөөрдөг.
Тэгвэл Тайландын xаант Улс ижил xүйстний гэрлэлтийг xүлээн зөвшөөрсөнөөрөө ижил xүйстний гэрлэлтийг xүлээн зөвшөөрсөн зүүн өмнөд Азийн анxны улс боллоо
Эx Сурвалж: Arirang News