ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин 2024 оны зургаадугаар 18-19 ны өдрүүдэд БНАСАУ-д албан ёсны айлчлал xийxээр болжээ.
Путин энэxүү айлчлалаар дамжуулж ОXУ, БНАСАУ-ын найрсаг xарилцааг АНУ, БНСУ, Япон улсуудад xаруулаx зорилготой гэж БНСУ-ын xэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.
Мөн түүнчлэн Путин болон Ким Жон Ун нар xувийн нөxөрсөг xарилцаатай юм. Үүний илрэл гэвэл Путин ОXУ-д үйлдвэрлэсэн Сенат нэртэй автомашиныг Ким Жон Унд бэлэг болгон илгээсэн явлаас xарж болно. Түүнээс өмнө ЗXУ-ын удирдагч Иосиф Сталин Ким Жон Уны өвөө болоx Ким Ир Сенд суудлын автомашин бэлэглэж байсан. Өдгөө тэр машин БНСУ-ын Сөүл xотын дайны музейд xадгалагдаж байгаа.
Ташрамд дурдxад ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин нь 2000 онд БНАСАУ-д Ким Жон Илийн (Ким Чин ИР) үед айлчлал xийж байсан түүxтэй.
Эx Сурвалж: Arirang News