Ц.Баатархүү: МАН тасралтгүй 8 жил засаглахдаа хотын түгжрэлийг бууруулах нэг ч шийдэл гаргаагүй
Тэнгэр тв 2024 оны УИХ-ын сонгуультай холбогдуулан мэтгэлцээн зохион байгуулж байгаа нь шинэлэг сонирхолтой болж байна.
Ялангуяа “Хотын асуудал” сэдвээр хийгдсэн мэтгэлцээн тун халуухан болсон.
Мэдээж гол маргаан МАН-с нэр дэвшигч Нийслэлийн засаг даргын 1 дүгээр орлогч П.Сайнзориг, АН-с нэр дэвшигч НИТХ-ын АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Ц.Баатархүү нарын хооронд өрнөсөн.
Ц.Баатархүү: МАН түгжрэлийн шалтгааныг олж харахгүй байна. Түгжрэлийн шалтгааныг түгжрэлийн сайдгүй байгаа явдал гэж үзээд түгжрэлийн сайд л гаргасан хэмээн шүүмжилсэн бол П.Сайнзориг Батүүл дарга байхдаа дугаарын хязгаарлалт л хийсэн, гудамж төсөлийн 33 уулзвар ямар ч хэрэггүй хэмээн мэтгэсэн байна.