УИХ-ын дарга Г.Занданшатар Гурванбулаг сумын иргэд, сонгогчидтой уулзлаа
Тэрбээр Хөвийн аманд суурьшин, байрласан Гурванбулаг суманд УИХ-ын дарга Г.Занданшатар ажиллан, иргэд сонгогчидтой уулзлаа.
Гурванбулаг сум нь далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөрт өргөгдсөн учир жилийн 4 улиралд сэрүүний хугацаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай цэвдэг хөрстэй сум юм. Байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтад ихтэй гээд онцлог ихтэй, Баянхонгор аймгийн нэгэн сум билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр цахим парламент, нээлттэй сонсголын талаар иргэдэд танилцуулахаас гадна малчдад чиглэсэн одоо хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн мөн хэлж танилцууллаа.
Иргэдийн зүгээс одоо хэрэгжиж байгаа Шинэ хоршоо хөдөлгөөн болон УИХ-аас баталсан Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль ам сайтай байгаа бөгөөд малчдын ийнхүү төр засгаас нэгдсэн бодлогоор дэмжиж байгаад талархалтай хандаж байна.