Өнгөрсөн сарын 30-нд албан ёсоор нээлтээ хийж, нийт бүртгүүлсэн 97 багийн ширүүхэн өрсөлдөөнөөр эхэлсэн “Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд” уриатай “Startup Challenge Mongolia” 2024 тэмцээний Гранд финал-Демо дэй маргааш МҮХАҮТ-д болох гэж байна.
Мэдээлэл технологийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, дэлхийд өрсөлдөх технологийн гарааны компанийг бий болгохоор зорьж буй тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Стартап Маркетинг Спэйс ХХК, дэмжигчээр БШУЯ, ЦХХХЯ, стратегийн түншээр улс эх оронд шаардлагатай байгаа
уламжлалт салбаруудад технологиор дамжуулан хөгжил авчирч буй ТекПак Групп, ерөнхий ивээн тэтгэгчээр дотоодын цор ганц "5PL" логистикийн үйлчилгээ үзүүлэгч ПикПак Групп зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын 30 гаруй байгууллага хамтран ажиллаж байна.
Тэмцээн 5 үе шаттай бөгөөд үндэсний ялагч баг нь бүс нутаг, дэлхийн хэмжээний стартапуудын тэмцээн, хурдасгуур хөтөлбөрт, хөрөнгө оруулалтын уулзалт, хэлэлцүүлэгт Монгол улсаа төлөөлөн оролцоно.
STARTUP CHALLENGE MONGOLIA тэмцээнд орсноор зөвхөн мөнгөн шагналаас гадна:
– Үе тутамд шилдэг менторын заавраар удирдуулах,
– Шат ахих тусам мөнгөн урамшуулал авах,
– IT Park инкубаторын хөтөлбөрт оролцох эрх,
– Хуулийн зөвлөгөө гэх мэт олон нэмэлт боломжийг эдэлнэ.
Тэмцээний шилдэг багийг бүтэн жилийн турш дэмжих бөгөөд одоогийн байдлаар дараах тэмцээн уралдаан, арга хэмжээнүүдэд оролцуулахаар төлөвлөөд байна.
– 2024 оны 07 сард Central Asia Startup Summit-д оролцох
– 2024 оны 08 сард Google for Startup accelerator-д оролцох
– 2024 оны 09 сард Japan business matching trip-д оролцох
– 2024 оны 10 сард Tech Crunch Disrupt эсвэл Switch арга хэмжээнд оролцох.
Тэмцээний эхний шат болох анкетын сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн 97 багаас 45 баг шалгарч дараагийн шат болох Пич сэлэкшн /Pitch selection/ шатанд оролцох эрхээ авсан. Тус шатанд 45 баг 90 секундийн хугацаанд 5 лийд менторт /Leadmentor/өөрсдийн бизнесээ танилцуулж, асуулт хариултын нийлбэр дүнгээр шилдэг 20 баг шалгарч цааш өрсөлдөхөөр болов. Шилдэг 20 баг 5 лийд менторуудын багт дөрөв дөрвөөрөө хуваагдан тэдний зөвлөгөө, удирдлага дор өөрсдийн бизнесээ сайжруулж тэмцээнийг үргэлжлүүлэв. Үүний дараа сонгогдсон багууд даалгавар биелүүлж, 5 лийд ментор өөрсдийн сонгосон 4 багаасаа тус бүр 2 багийг сонгов. Ийнхүү шилдэг 10 баг үлдэж тэмцээний бас нэгэн томоохон сорилтыг биелүүлэхээр болов. Гарааны бизнес нь дан ганц хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт авахаас гадна өөр нэг санхүүжилтийн хувилбартай байдаг. Энэ нь олон нийтээс дэмжлэг /crowdfunding/ авч төслөө санхүүжүүлэx боломж юм. Тэмцээний шилдэг 10 багт оноогдсон хамгийн эхний том сорилт /Challenge/ бол өөрсдийн бизнестээ олон нийтээс санхүүгийн дэмжлэг авч чадах эсэх, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж, сурталчлан таниулах даалгавар байв. Тус сорилт болон бусад шалгуураар шилдэг 5 багийг финалын шатанд тодруулаад байна.
ШИЛДЭГ 5 БАГТАЙ ТАНИЛЦАНА УУ.
1. Смарт Контракт Монголиа ХХК /E-geree.mn/-Блокчэйн цахим гэрээний
платформ
2. Кэйрпэй ХХК /Carepay app/-Хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн финтек
3. Виртуал плас эйжинси ХХК /Virtual influencer/- Хиймэл оюунаар бүтсэн
сошиал нөлөөлөгчдөөр маркетинг хийлгэх бизнес
4. Хонмоно Комикс ХХК /Honmono AI/- Олон төрлийн AI tool нэгтгэсэн комик
зохиол, зураг үүсгэх платформ
5. Импакт тек ХХК /After school/- Хичээлээс гадуурх өсөлт хөгжлийн платформ
Эдгээр 5 багаас аль нь үндэсний ялагч болж эх орноо төлөөлөн тив дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдөх бол?
Түүнчлэн тус тэмцээн нь Монгол улсад анхны контент суурьтай, хамгийн өндөр шагналын сантай гарааны бизнес шалгаруулах үндэсний хэмжээний тэмцээн гэдгээрээ онцлог.
Нийт 5 дугаар бүхий тус тэмцээний эхний 3 дугаар Централ, Тэнгэр телевизээр цацагдаад байгаа билээ. Хэрэв та хараахан үзэж амжаагүй бол Startup Challenge Mongolia youtube сувгаас үзэх боломжтой.
Үзэх холбоос:
Дугаар 1 – Startup Challenge Mongolia 2024������ | Episode 1 | Ulaanbaatar Valley (youtube.com)
Дугаар 2 – Startup Challenge Mongolia 2024������ | Episode 2 | Elevator Pitch and Pitch selection (youtube.com)