Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Premier Sports сувгуудын хамтран зохион байгуулсан үндэсний “Pepsi- Алтан Цом”-ын финалын барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Өнөөдрийн цомын төлөөх барилдаан Ховд, Архангай аймгуудын дунд болсон ба их гурвуураа ахлуулсан Ховд аймгийн шигшээ баг 15-10 ын харьцаатайгаар ялалт байгууллаа.
Мөн түүнчлэн Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай шилдгийн шилдэг бөхөөр тодорлоо. Тэрбээр цомын барилдаанд нийт 35 барилдаснаас 33 давсан юм.