Монгол Улсын Засгийн газар “20 минутын хот” шинэчлэлийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын Бага тойруугаас Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэл
“Хос цамхагт тулгуурт дүүжин гүүр-туннел-авто замын байгууламж” барихаар шийдвэрлэсэн.
Том хэмжээний гүүрэн байгууламж нь тухайн улс үндэстний өнгө төрх, нүүр царайг илэрхийлдэг учир “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” хэмээн нэрлэхээр тогтсон.
Монгол Улсыг дэлхий дахинд илэрхийлж буй “Go Mongolia” түлхүүр үгийн утга санааг тод томруун илэрхийлсэн, шинэ брэнд, өнгө төрхтэй байх нь зүйтэй гэж үзэж архитектор, мэргэжлийн уран бүтээлчдийн дунд тус гүүрний шилдэг санаа, архитектур дизайныг шалгаруулах уралдааныг зарлаж байна.
Уралдааны дэлгэрэнгүйтэй танилцана уу.
Go Mongolia Bridge Удирдамж, Ажлын даалгавар.pdf
Эx Сурвалж: Соёлын Яам