Говийн бүс: Бэл бэнчний эсрэг үзэл санааны сонгууль
Ардчилсан намаас говийн бүсэд ганц эмэгтэйд итгэл хүлээлгэсэн нь Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан байлаа.
“Цензургүй” Л.Мөнхбаясгалан Vll тойргийн хоёр том олигархи гэгдэх Сү.Батболд болон Б.Дэлгэрсайхан нарыг амлаж авахаа илэрхийлээд байсан.
Намуудын дотоод сунгаа өндөрлөж Сү.Батболд мултарснаар бийлэгжүү эрхмүүдийн тулаан гэж нэрлэж байсан тус тойрог одоо үзэл санааны эсрэг бэл бэнчингийн тойрог болж хувирлаа.
“Цензургүй” Л.Мөнхбаясгалангийн хувьд Б.Дэлгэрсайхантай дүйцэх бэл бэнчингүй, мөн нэмээд Б.Дэлгэрсайханы нутаг дээр нь нэр дэвшин өрсөлдөх учир энэ сонгууль амаргүй байх нь мэдээж. Гэхдээ Монголын топ баяны эсрэг тэмцэж буй ганц эмэгтэйн тэмцэл говийн ард түмний итгэл үнэмшил, хүсэл зоригийг нэмж буй