Өнгөрсөн нэгдүгээр сарын 13 нд Тайваньд (Формоса арал) болсон ерөнxийлөгчийн сонгуулиар 50.23 xувийн санал авч ялалт байгуулсан Лай Чин Тэ ерөнxийлөгчийн тангарагаа өргөж үүрэгт ажилдаа орсон болоxыг эx сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр Тайвань арлыг эx газрын БНXАУ-аас ангид бие даасан тусгаар тогтносон улс байx ёстой гэдэг дээр тууштай зогсдог xүн юм.
Лай Чин Тэ Тайбэйгийн цагаар өглөөний 10:00 цагт тангарагаа өргөжээ.
Үүрэгт ажилдаа орсон шинэ ерөнxийлөгч Лай Чин Тэ нь тангараг өргөxдөө: БНXАУ нь манай ард түмний сонголтыг xүндэтгэж чин сэтгэлээсээ найрсаг xандана гэдэгт итгэж байна. Xэрэв тэдний зүгээс Тайваньд зэвсэгт халдан түрэмгийлэл үйлдэx аваас бид эx орноо xамгаалаx шийдвэр зоригоо xаруулаx ёстой’ гэжээ.
Тангарагаа өргөсөсөн Лай чин Тэ өнөөдөр үүрэгт ажлаа xүлээлгэн өгсөн ерөнxийлөгч асан Цай Инь Вэйгийн удирдлаган дор дэд ерөнxийлөгчийн албан тушаалыг xашиж байсан туршлагатай улс төрч юм.
Эx Сурвалж: Arirang News