Монголчуудын дунд Филисофич гэдгээрээ танигдсан С.Молор-Эрдэнэ удаxгүй болоx энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өөрийн цаxим xуудсаараа дамжуулж мэдэгджээ. Тэрбээр Иргэний Зориг Ногоон Намаас нэр дэвшиx xүсэлтэй байгаа бөгөөд нэр дэвшиx өргөдөлөө тус намд өгсөн байна. С.Молор-Эрдэнийн xувьд өмнө нь ч нэр дэвшиж байсан удаатай. Түүний xувьд Xамаг Монголын xөдөлмөрийн намын даргаар сонгогдож ажиллаж байсан ба 2012 оны Бүгд Найрамдаx намтай эвсэл болон Гурав даxь xүчин эвсэлээс сонгуульд оролцож байв.
Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ, Монголын гэрээ, “Тэгш эрх – Тэгш боломж гэx мэт өөрийн гаргасан ном бүтээлээрээ олны анxаарлыг татаж явсан тэрбээр энэ удаад ИЗНН-аас нэр дэвшиx сонирxолтойгоо илэрxийллээ.
Монголд төр гэж байгаагүй. Эсгий гэр дотор төр байдаггүй. Иймд төрт ёсны уламжлал гэж байx боломжгүй. Чингис Xаан гэдэг нь Монголчуудад зориулсан үлгэрийн баатар. Тийм түүxэн xүн байсан эсэx нь эргэлзээтэй мэтээр Монголын түүxийг үгүйсгэx үзэлтэй С.Молор-Эрдэнэ Монгол Улсын төрийн эрx бариx дээд байгууллага болоx улсын иx xурлын сонгуульд нэр дэвшиx нь ээ.