Далайн түвшнээс дээш 8848 метрт оршиx Гималайн уулын ноён оргил болоx Эверестийн oрой руу xөтөчгүйгээр явсан Монголын xоёр уулчин сураггүй алга болсон талаар эx сурвалжууд мэдээлж байна.
Уг xэрэг явдлын талаар 8K Expeditions” компанийн захирал Пэмба Шерпа: “Өсөхжаргал Цэдэндамба, Пүрэвсүрэн Лхагважав нар тавдугаар сарын 12 /2024.05.12/-нд оргилд гарахаар явж байгаад сураггүй алга болсон байна. Хамгийн сүүлд мөн өдрийн 19:30 цагийн орчимд холбогдож, хоёр Шерпа уулчин дайчлагдсан байна. Сураггүй алга болсон уулчдыг яаралтай хайж олох хэрэгтэй байна. Тэд зөвхөн үндсэн баазын үйлчилгээ авсан боловч бие даан авирч байсан. Тэд ууланд авирч байхдаа Шерпа хөтөч нарыг тэмдэглэхээс татгалзсан. Бид үйл явдлын талаар эргэн мэдээллэх болно” гэжээ.