Боловсролын зээлийн сантай холбоотойгоор өрөө хурдан төлөхийг олон нийт шаардаад буй. Мэдээж боловсролын зээлийн сангаас зээлж авсан л бол өрөө бүрэн төлж барагдуулах нь шударга ёсонд нийцнэ.
Тэгвэл иргэн О.Батнайрамдал нийгмийн алдагдсан боломжийг нэхэмжлэх, төрийг хохиролгүй болгох үүднээс хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд УЕП-т Боловсролын зээлийн сангийн асуудлаар гомдол гаргаад байгаа юм. Мөн тэрээр холбогдох материалуудыг 2024.04.22-нд хүлээлгэн өгсөн аж.
Тэрээр “Энэхүү асуудал дээр Монголын хуульчдын холбоонд хандаж хууль зүйн мэргэжлийн туслалцаа авахыг хүсч хандсан болно.
Монголын Хуульчдын холбоо миний хүсэлтийг хүлээн авч, олон мянган залуучуудын ирээдүйн суралцах боломжийг нээж өгөх, нийгмийн алдагдсан боломж хохиролгүй болгох тал дээр хууль зүйн стратегийн туслалцаа үзүүлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ өдөр бидний хэсэг нөхөд “Боловсролын тэгш боломжийн төлөө” НҮТББ байгуулснаа дуулгахад таатай байна. Тус холбооны талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэв.