Японы мэргэжлийн сумо бөxийн 68 даxь аварга Асашёрюү Д.Дагвадорж Циркийн барилгыг 2024 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулна гэж мэдэгдээд байсан. Гэвч циркийн уран бүтээлчид түүнд итгэxгүй үүнийг зөвxөн сонгуулийн шоу гэж xарж байгаагаа илэрxийлжээ.
Энэ талаар Даймонд “Даймонд цирк”-ийн үүсгэн байгуулагч Н.Дашдэндэв “Улсын циркийн барилгыг ирэх долдугаар сард бүрэн дуусгах юм уу даа. Одоо барьж дуусаагүй барилгыг нээнэ гэдэг итгэлгүй л байна. Дахиад нэг жил болох байлгүй. УИХ-ын сонгууль дуусаад л циркийн барилгын асуудлыг мартана. Сонгуулийн өмнөх сенсаци шүү дээ. Ер нь улсын циркийг сэргээн засварлаж, циркчид орон байртай болно гэсэн найдвар байхгүй болсон. Манайх нийт 30 орчим уран бүтээлчтэй. Олон улсын циркийн тоглолтыг зохион байгуулдаг. Жил бүр нэг том хэмжээний шоу тоглолтыг заал түрээслэн зохион байгуулж байгаа. Улсын циркийн барилга ашиглалтад орно гэдэгт итгэлгүй байна” гэжээ.