Өнөөдөр төрийн ордонд УИX-ын ардчилсан намын бүлэг xэвлэлийн бага xурал зарлаж, мэдээлэл xийx үед тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Эрх баригчид яагаад цар тахал, газар, ногоон автобусны сонсгол хийж, асуудлыг хэлэлцэхгүй байна вэ. Үндэсний баялгийн сангийн анхдагч хууль болох Ирээдүйн өв санг Ардчилсан намаас санаачлан баталж байсан. Ардчилсан нам үргэлж байгалийн баялаг иргэдэд хамаатай байх бодлогыг баримталж ирсэн.
“Сонгуульд л ялж байвал МАН-ынxанд Монголын маргааш, улсын төсөв энэ бүгд хамаагүй мэт байна” гэжээ.
Xарин УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өнгөрсөн нэг, дөрөвдүгээр сард цалин, тэтгэвэр нэмсэн. Тооцоо судалгаагүй бодлого шийдвэрээр монгол төгрөг цаас болж байна. Ард түмэн их хэрсүү болж, ямар үйлдвэр барьж, иргэдийн амьдралыг дээшлүүлэв гэдгийг асууж байна. Гэтэл эрх баригчид биднийг дахин сонгоод өгөөч ээ гэж хэлж явна. Ирэх хоёр, гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл нь нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэг. Эрчим хүч, бензин шатахууны асуудал тодорхойгүй байна. Үлдсэн хугацаанд эрх баригчид амлалтаа биелүүлж ажиллаач ээ” гэжээ.