Хятадууд Монголыг одоо хүртэл тэдний нэг муж улс мэтээр ойлгож, доромжилдог талаар түүхийн ухааны доктор С.Нүрзэд ярилаа. Арван жилийн хугацаанд түүх судалж, суралцах явцдаа тэр хятад иргэдийн дунд амьдарч, өвөр монголчуудын өрөвдөлтэй хувь заяаг дэргэдээс нь тольджээ. Тэрбум гаруй хүн амтай энэ улсын иргэд монголчуудыг “гахай монгол, гуйлгачин монгол” гэх мэтээр доромжилсоор, бидний мэддэггүй түүхийг өөриймшүүлж байхад, бид түүхээ мартан үнэ цэнээ огоорсоор оршиж буй нь эмгэнэл…
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Нүрзэд гэдэг. Би түүхийн ухааны доктор, Хятад хэлний багш мэргэжилтэй. ӨМӨЗО-ны Монгол түүх судлалын дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалаад, есөн жил тэнд сурч амьдарсан ийм хүн байна.
-Өвөр монголчуудыг Хятадад уусаж байгаа гэх мэт ярианууд байдаг. Үнэхээр ийм нөхцөлд хүрсэн үү?
-Би Хятад Өвөр монгол хүмүүсийн дунд амьдраад олон жил болсон. Энэ тэндээс их мэдээлэл сонсдог юм. Манай ангид Хятадын цэргийн албанд элссэн Өвөр монгол хүүхэд байсан. Хятадын цэргийн албанд орсныг нь манай зарим багш мэддэг. Зарим нь үзэн яддаг. Манай ангийн хүүхдүүд ч бас түүнийг үзэн яддаг. Тэр надад хэлж байсан юм. Доороо нэг охин дүүтэй. Ар гэрийнх нь амьдрал маш хүнд хэцүү байсан гээд. Охин дүүг нь их сургуульд оруулах гэсэн чинь төлбөр байхгүй. Тиймээс ээж аав нь манай ангийн хүүхдээс гуйсаар байгаад цэргийн албанд оруулсан юм билээ. Ингээд сонсоод байхаар хүссэн хүсээгүй амьдралынхаа байдлаас болоод уусаж байгаа.
-Тэнд амьдрах хугацаандаа та их зүйлийг үзэж туулсан талаараа цухас дурдсан. Юу таныг эмзэглүүлсэн бэ?
-Тэнд хүмүүс өөрсдийнхөө төрсөн газар нутаг дээр харийн эрхшээлд орж амьдарч байгаа юм. Тэдний юу хийж, хэнтэй уулзаж байгааг алхам тутамд нь шалгадаг. Гадуур явахаар хятадууд биднийг Монгол хүн гэж мэдчихээд, үргэлж Ар Монгол гэж яриад байдаг юм. Үүний цаад нэг шалгаан нь монгол бол хятадын нэг муж хэвээрээ гэж хардаг. Та нар угаасаа л бидний нэг хэсэг байсан гээд л ярина. Энэ болгонд ам мурийх асуудал олон тулгардаг юм. Би нэг таксины жолоочид толгойгоо хагалуулж байсан.
Миний уур хүрээд, “Та өөрийнхөө нүдийг хар. Мэлхий шиг бүлтрэх гэж байгаа нүдтэй. Монгол хүмүүс ийм биш. Та нар бүгд эрүү шүдний гажигтай. Монголчууд огт ийм биш гээд хэлэхэд, миний толгой руу тас гээд л буусан. Тэр жолооч усны шилэн саваараа миний толгой руу цохисон юм билээ. Хагартал нь цохисон. Энэ монгол гуйлгачин бидний доромжилсон гээд л. Ядаж байхад ямар ч солиотой хүнтэй таарсан юм. Гэрлэн дохио асчхаад байхад тэр жолооч явахгүй, бүр улангассан хүн бууж ирээд, “Муу монгол гуйлгачин. Монгол гахай минь мөнгө өг гээд л маш аймар. Эргэн тойронд сонссон хүмүүсийн ойлголтоор би мөнгийг нь өгөөгүй зугтаад буусан юм шиг сэтгэгдэл төрүүлчхэж байгаа юм. Би ийм нөхцөлд орчхоод хэлж чадахгүй 4-5 жил болоод явж байна. ядаж байхад манай төр өөрөө ямар сул билээ. Иргэнээ хамгаалж мэддэггүй шүү дээ. Тийм байхад тэр хүчтэй төрийн өөдөөс би тэрсэлдээд ямар ч үр дүнд хүрэхгүй.
БИД ӨНГӨРСӨН ТҮҮХИЙН АЛДААГ Л ДАВТАЖ ЯВААД БАЙНА
-Та түүх судлаач хүн. Энд ийм асуудал яриад сууж байгаа нь зорилготой байж таарна шүү дээ.
-Тэнд буй бидний нэг хэсэг ийм хэцүү байдалтай амьдарч байгаа юм чинь монголчууд бид юмыг нэг жаахан ойлгож байгаасай. Хэтэрхий хийрхдэг зан чанараа хаяасай гэж боддог. Ер нь улс үндэстэн болгонд яагаад түүх байдаг гэхээр, өнгөрсөн түүхээ хараад ямар цаг үед, юу хийгээд амжилт гаргаж байсан. Ямар буруу бодлого баримталсан учраас алдаж явсан гээд түүхийн сургамжийг заавал эргэн харах ёстой.
Өнөөдрийн нийгэм улс төрийн үйл ажиллагааг харахаар, бид өнгөрсөн түүхийн алдааг л давтаж яваад байна. Хятадын төрөөс маш их зээл тусламж авдаг. Тэд бидэнд дуртайяа зээл өгнө. Түүх соёлоор нь уусгах, өр зээлд оруулах, монгол эмэгтэйчүүдийг хятад хүнтэй суулгах гурван асуудал явдаг гэсэн үг. Түүх бол улс төр, эдийн засаг гээд бүх салбарт хамаатай. Яагаад гэвэл тухайн улсын үндэстний түүх учраас.
ТҮҮХЭЭ БУЛААЛГАВАЛ БИД ХЭН БОЛЖ ҮЛДЭХ ВЭ
Хятад судлаачид бидний олон нийтэд түгээн дэлгэрүүлж чадаагүй орхигдсон түүхийн асуудлыг маш сайн өлгөж авдаг. Түүнийг шууд өөрсдийнхөө түүх болгодог. Түүхийг булаагаад авах юм бол бид хэн болж үлдэх вэ. Энэ маш хэцүү асуудал. Өнөөдрийн манай төр оюунлаг биш. Мэдлэг боловсрол нь сул. Шууд хэлэхэд бядуу гэж хэлж болно. Ийм төр Хятадын тэр айхтар бодлого боловсруулдаг, хүчтэй коммунист намыг удирдаж байгаа улстай энэ байдлаараа дахиад хэдхэн жил харилцаад явах юм бол залгиулахад маш ойрхон. Амархан. Чи ямар мэргэжилтэй байх чинь огт хамаагүй. Түүх судлаач байх албагүй. Түүхийн багш байх албагүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр мэдэх ёстой түүхээ мэдэж байх шаардлагатай байгаа юм.
– гудамжны хүмүүс хэрэлдэж байгаа бишдээ. Түүхч, доовтор гэсэн хэрнээ ” хүний харагдах байдлаар нь доромжилчихсон…” гэж хэлсэн гээд яриад суух нь гутамшигтай биш гэж үү?
– Үүний оронд түүхэндээ танай манай 2 улс Манж гүрэнд эзлэгдэж явлаа. Харин МУ маань түрүүлж эзэмшлээс нь гарсан байдаг. Түрүүлж тусгаар улсаа байгуулсан юм шүү гэх мэтээр яриаг нь үгүйсгэх олон түүхэн үйл явдлууд байдаг даа.
🧐Мэдлэг дорой байна Нүрзэд ээ. Юм унш, жинхэнэ эрдэмтэдтэй ном хэлэлц. Шинжлэх ухааны цолыг шороотой хутгаж байгаа өнөөгийн олон доовторуудын нэг мөн дөө