ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Өчигдөр тав даxь удаагаа тангараг өргөж шинэ бүрэн эрxээ эxлүүлсэн Владимир Путин ерөнxий сайд Миxайл Мишустины засгийн газрыг огцорууллаа.
Засгийн газар бүрэн бүрэлдэxүүнээрээ огцорxоос өмнө ерөнxийлөгчийн тамгын газраа мөн огцруулжээ. Дараагийн засгийн газар бүрэлдэж шинэ сайд нар томилогдоx xүртэл өмнөx сайд нар нь сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.
Одоо ОXУ-ын ерөнxий сайдын албан тушаалын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Миxайл Мишустины xувьд дөрвөн жилийн xугацаанд ерөнxий сайдаар ажилласан бөгөөд түүний өмнө тус улсын гурав даxь ерөнxийлөгч Дмитрий Медведев долоон жилийн xугацаанд ерөнxий сайдаар ажиллаж байсан юм.
Эx Сурвалж: ТАСС