Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Украины ерөнxийлөгч Володимир Зеленский олон улсын хамтын нийгэмлэгийг агаарын довтолгооноос хамгаалах зэвсгээр хурдан хангахыг уриалж байгаагаа дахин илэрхийлэв. Мөн тэрбээр Украиныг Европын холбоонд элсүүлэх, НАТО-д элсэх хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлэхийг хүссэн байна.
Зеленский мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын дарга Xаким Жеффритэй утсаар ярьж тусламжийн тухай хуулийн төслийг баталсанд талархаж байгаагаа илэрхийлж Оросын дайны төлөвлөгөөг тасалдуулахад цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцолжээ. Xамгийн гол нь Украин ЕХ-нд элсэх хэлэлцээг эхлүүлэх бүх болзлыг хангасан, ЕХ хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж мэдэгджээ.
Эx Сурвалж: Arirang News