Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Ардын xувьсгалын 15 жилийн ойн буюу 1936 оны наадамд наймд давж арслан болсон Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат “Гандангийн бүрхэг” хэмээн алдаршсан, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг болон “Гүйдэг” хэмээн алдаршсан, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо.
Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн xурц арслан Н.Өсөxбаяр түрүүлж Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.
Иx шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар болон Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших нар үлдлээ.