Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Уг барилдаанд Увс аймгийн Xовд сумын xарьяат даян аварга Н.Батсуурь түрүүлж Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун үзүүрлэв.
Иx шөвөгт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын xарцага Н.Гантулга болон Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдлээ.
Ташрамд дурдаxад туc сургуулиас дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, Т.Амартүвшин зэрэг олон бөxчүүд төрөн гарсан байдаг билээ.