Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Манай улс цахим гэмт хэрэгтэй тэмцэх, дижитал нотлох баримтыг хадгалах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлд олон улсын хамтын ажиллагааг шуурхай, үр дүнтэй болгох зорилгоор байгуулагдсан “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын сүлжээ G7 24/7”д нэгдсэн 96 дахь улс боллоо.
Дээрх сүлжээнд нэгдсэн гэрчилгээг Монгол Улсын Цагдаагийн байгууллагад гардуулан өгөх арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Э.Сэргэлэнбаатар, Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны Гадаад дахь Прокурорын сургалт, хөгжлийн газрын Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Иэ Тин Вү, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Жоел Ортез болон албаны бусад төлөөлөл оролцлоо.