УИХ-ын ээлжит сонгууль энэ оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Сонгууль болоход ердөө хоёр сар гаруйн хугацаа үлдээд буй.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг нийт 13 байхаар тусгасан. Харин хоёрдугаар тойргийн мандатын тоо арав. Увс, Ховд, Завхан, Говь-Алтайг хамрах энэ тойрогт хэн хэн нэр дэвшихээр горилж буй талаар товч мэдээллийг хүргэе.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
Засгийн Газрын гишүүдээс хамгийн их орлоготойгоороо алдаршсан. Түүний орлого 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг. Тэр дундаа нэг жилийн дотор орлого нь нэг тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдсэн нь анхаарал татам. Ордны “автоматикч” Б.Чойжилсүрэн нь УИХ-д 15 жил гишүүний алба хашжээ.
Тэрээр
- 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга
- 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар тус тус ажилласан байна.
Сэлэм С.Бямбацогт
Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт нэгэн цогт “Сэлэм” нэрээр алдаршиж, дуулиан тарьж байв. Сануулахад, 2017 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт байрладаг“Castle” диско баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, тэдний нэг С.Бямбацогт нь сэлэм эргүүлж бусдын биед халдахыг завдсан. Үүгээр зогсохгүй С.Бямбацогт нь хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдож байсан нь тухайн үед шуугиад өнгөрсөн.
Тэрээр 2008-2016 он хүртэл УИХ-ээр ажиллаж, түүнээс хойш давхар дээл нөмрөх болсон.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
Хуулийнхнаас гадна хулгайч нарыг тогтоодог нэг мөрдөгч Засгийн газарт суух болсон нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар юм. “Мэргэшсэн хулгайч” нэрээр мөр зэрэгцсэн нөхдөдөө үнэлэгдсэн тэрээр энэ жил хоёрдугаар тойрогт нэр дэвшихээр зэхэж буй. Өөртэй нь холбоотой асуудал хөндөгдөх бүрийд “Нүүрснээс төрсөн хулгайч нар миний эсрэг худал ташаа мэдээ цацаж байна” гэх мэтээр няцаадаг энэ байдал шийдэлд хүрээгүй нүүрсний асуудал дэлгэрэх үеэр илт харагдаж байсан. Гэхдээ тэрхүү хулгайчийнхаа нэрийг хэзээ ч нэрлэдэггүй.
Тэрээр
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2021-2022 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
Тэрээр гаалийн бүрдүүлэлтгүй их хэмжээний нүүрс гаргасан компаниудад хамаарал бүхий улс төрчийн жагсаалтын Ш.Адьшаа гишүүн тэргүүлж, нүүрсний сонсголд гэрчээр дуудагдан оролцож байв. Тодруулбал нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй 400 гаруй ААН-ээс 200 нь 50 мянган удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байв.
Тэрээр
- 2001-2006 онд Гаалийн ерөнхий газарт хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн дарга
- 2013-2015 онд Зам, тээврийн сайдын зөвлөх
- 2015-2016 онд Ховд аймгийн Засаг даргын ахлах зөвлөх
- 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
Тэрээр Увс аймгийн Тэс суманд төрсөн.
- 1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал
- 2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга
- 2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн даргаар ажиллаж байна.
“Тэсо” энэ удаа О.Цогтгэрэлийн сонгуулийн зардлыг өсгөж, дахин парламентад суулгахаар хүчилж ажиллахаар хүчээ зузаатгасаар байна гэх. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд бизнесийн эрх ашгаа бодоод чимээгүйхэн суусан гишүүн.
Хоёрдугаар тойрогт нэр дэвших чигтэй улс төрчид:
МАН
- С.Бямбацогт
- Д.Цэрэнпунцаг
- Б.Баярсайхан
- Д.Амарбаясгалан
- Б.Чойжилсүрэн
- Ч.Хүрэлбаатар
- Г.Өнөрбаяр
- Н.Цэрэнбат
- Э.Болормаа
- З.Мэндсайхан
- С.Энхболд
АН
- О.Цогтгэрэл
- Б.Пүрэвдорж
- Ш.Адьшаа
- З.Нарантуяа
- П.Дашпүрэв
- Б.Батсайхан
- О.Амгаланбаатар
- Д.Цэндсүрэн
- Д.Батцогт
Монгол газрыг 100 жилээр Хятадуудад өгөх гэж улайран дайрч байсан Ч.Хүрэлбаатарыг сонговол Увс, Ховдынхон газар нутгаа алдаж, УБ руу зугтах байлгүй.
Нутаг усаар ялархасан юм алга. Гэхдээ энэ Чойжилсүрэн гэж дурак УБ хотын төлөвлөлт битгий хэл улс орны түвшинд гамшигт хүргэлээ. хэлж ярь байгаа нь ч тэр эрүүл хүн биш санагдсан